"ГЭГЭЭРЭЛ" ерөнхий боловсролын сургуулийн
элсэлтийн журам

1. Гэгээрэл бүрэн дунд сургуульд шинээр сурагч элсэхэд энэхүү журмыг баримтлана.
2. Гэгээрэл бүрэн дунд сургуульд элсэн суралцах сурагчдыг жил бүрийн 08 дугаар сарын
15-30-ны өдөр хүртэл бүртгэнэ.
3. Бэлтгэл бүлгийн элсэлт хавар 4-р сард тодорхой хугацаанд явагдана.
4. Сургуульд элсэхэд хамран сургах тойргийн хязгаарлалт тавихгүй бөгөөд  хамран сургах
тойрог нь давуу эрх болохгүй.
5. Гэгээрэл бүрэн дунд сургуулийн хичээлийн төв байр нь нийслэлийн Баянгол дүүргийн
3-р хороо, 2-р хороолол, Замчдын гудамж 86-д байрлана.
6. 1-р ангид элсэн суралцах сурагчдад бэлтгэл ангид хамрагдсан байх шаардлагыг тавих
бөгөөд бэлтгэл ангид хамрагдсан суралцагчид нь сургалтын төлбөрөөс 10 хүртэл хувийн
хөнгөлөлт эдлэнэ. Анги бүлгийн зохион байгуулалтыг хийхдээ бэлтгэл ангид хамрагдсан
сурагчдыг нэг анги бүлэг болгож болно.
7. Тус сургуульд шилжин ирсэн 2-11–р ангийн сурагчдаас “Математик”, “Англи хэл”, “
Монгол хэл”, "Байгалийн шинжлэл" зэрэг хичээлийн холимог тест даалгавраар шалгалт
авна. Шалгалт өгсөн сурагчийн тест даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн анги
бүлэгт хуваарилах шийдвэрийг сургалтын менежер гаргана.
8. Шалгалтын үр дүн болон түүнд хийсэн багшийн анализыг эцэг эх болон суралцагчдад
тусгайлан танилцуулж, хамтран ярилцсаны үндсэн дээр хичээллэх арга замаа тодотгож
хичээлийн жилийн явцад мөрдөж ажиллана.
9. Тус сургуульд шинээр элссэн сурагчид нь сургалтын менежерт холбогдох баримт бичиг,
судалгааг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж баталгаажуулан өгөх үүрэгтэй. /Бүртгэлийн
анкетын загварыг бүртгэлийн маягт гэсэн хэсгээс харна уу/
10. Элсэлтийн шаардлага ханган тэнцсэн сурагчдаас бүртгэлийн дарааллыг баримтлан
элсүүлнэ. Анги дүүргэлтийн хэмжээ 28-аас давсан тохиолдолд сурагч элсүүлэх үйл
ажиллагааг зогсооно. Суралцагч нь сургалтын төлбөрөө товлосон хугацаандаа төлж
чадаагүй тохиолдолд дараагийн суралцагчийг элсүүлж болно.
11. Сургуульд элсэн орж буй сурагчдаас сургалтын төлбөрийг шууд шаардахгүй бөгөөд 14
хоног хичээлд сууж сургуулийн дэг, хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцсаны
дараа сонголт хийх эрхийг нь хүндэтгэн үзнэ. Сургуулиа сонгох шийдвэр гаргасны дараа
гэрээ байгуулсанаас хойш 2 долоо хоногийн хугацаанд багтаан сургалтын төлбөрөө
журмын дагуу хийх үүрэгтэй. Тухайн хичээлийн жилийн эхэнд, шилжин ирсэн болон нийт

суралцагчид сургалтын төлбөрийг 09 сарын 15-ны дотор 50%-ийг, 12-р сарын 01-ний
дотор үлдсэн 50%-ийг төлнө.
12.Нэг гэрийн 2-3 хүүхэд суралцвал 20 хүртэл хувийн хөнгөлөлтөнд хамрагдана .
13. Тус сургуульд элсэн орсон сурагчид тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад сургуулийн
сургалтын онцлог, хичээлийн хуваарь, сургуулийн дүрэм, журмыг сургалтын менежер,
ангийн багш нар танилцуулах үүрэг хүлээнэ.
14. “Гэгээрэл” ерөнхий боловсролын сургуулийн дүрэм, хичээлийн жилд мөрдөх журам,
үйл ажиллагааны онцлогийг хүлээн зөвшөөрч, тус сургуульд элсэн суралцаж байгаа
суралцагч, тэдний эцэг эхтэй сургуулийн захиргаанаас гурвалсан гэрээ байгуулж
ажиллана.
15. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

 

  •  Анкет буюу бүртгэлийн маягт /бөглөж бичсэн/
  •  Төрсний гэрчилгээний хуулбар
  •  Эрүүл мэндийн даатгалын хуулбар
  •  Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  •  Цээж зураг 4 хувь
  •  Хувийн хэрэг / шилжиж ирж буй тохиолдолд /

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ГЭГЭЭРЭЛ СУРГУУЛИЙН
СУРАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Сурагчийн ёс зүйн дүрмийн зорилго нь  сурагчийн мөрдөх зан үйлийг тогтоон хэвшүүлж, тэдний өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэдэг, бусдын төлөө анхаарал тавьдаг, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, шударга идэвхтэй иргэн болон төлөвшихөд нь туслахад оршино.

1.2. “Гэгээрэл” ерөнхий боловсролын сургуулийн сурагч бүр энэхүү ёс зүйн дүрмийг дагаж мөрдөнө.

Хоёр. Сурагчийн ёс зүйн үндсэн зарчим

2.1.  Сурагч нь өөрийн болон бусдын эрхийг ямагт хүндэтгэнэ.

2.2.   Сурагч бүр эелдэг харилцаа, найрсаг байдлыг эрхэмлэнэ.

2.3.  Сурагч нь нийгмийн идэвхитэй иргэн болохын төлөө хичээн суралцана.

 

Гурав. Сурагчийн дагаж мөрдөх ёс зүйн  хэм хэмжээ

3.1. Сурагч нь өөрийн болон бусдын нэр төр , эрхийг хүндэтгэдэг байна.

3.2. Хичээлдээ урьдчилан сайн бэлтгэж, хожимдолгүй ирж байна.

3.3. Багш, эцэг, эх үе тэнгийхэн, дүү нар болон ахмад хүмүүсийг хүндэтгэн, тэдний зөвлөгөөг сонсоно.

3.4. Дүү нар болон үе тэнгийхэндээ зөв үлгэр дууриал үзүүлэн, бусад хүмүүст халамж  анхааралтай хандан чин сэтгэлээсээ тусалдаг байна.

3.5. Аливаа зүйлд шударга үнэнч байдлаар хандана.

 

Дөрөв. Хориглох зүйлс

4.1. Сурагчид доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.1.1. Хүндэтгэх шалгаангүйгээр хичээл таслах, хожимдох, сургалтын үйл ажиллагаанд хайхрамжгүй хандах

4.1.2. Бусдыг үг хэлээр доромжлох, нэр хоч өгөх , бүлэглэн дарамтлах, сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол учруулах

4.1.3. Тамхи, согтууруулах ундаа болон мансууруулах бодис сурталчлах хэрэглэх

4.1.4. Хараал хэлэх , бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах, худал ярих, хуурч мэхлэх,

4.15. Эрүүл мэндэд хор нөлөө учруулах зүйлийг сургууль  дээр авч ирэх, бусдын бие махбодид хохирол учруулах

4.1.6.  Сурагч нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхах

 

Тав. Бусад зүйл

5.1. Сурагчийн ёс зүйн дүрмийн зөрчсөн сурагчийн тухай ангийн нийт сурагчдын хурлаар хэлэлцэх бөгөөд ёс зүйн дүрийг 3 удаа зөрчсөн сурагчийг сургуулийн нийт сурагчдын саналаар сонгосон “Сурагчийн ёс зүйн зөвлөл”-өөр хэлэлцэнэ.

5.2. Сурагчийн ёс зүйн зөвлөлийн дүрмийг сургуулийн сурагчдын зөвлөлийн хурлаархэлэлцэнбатална.

5.3. Сурагчийн ёс зүйн зөвлөлийн дүрэмд зөвлөлийн гишүүдийн тоо, гишүүдэд тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн сурагчдад хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан байна.

 

Ерөнхий боловсролын “Гэгээрэл” сургууль

Сурагчийн дүрэмт хувцас

БАГА АНГИЙН СУРАГЧИД:

– Цэнхэр өнгийн цамц – 2 ээлж

-Ёслолын цагаан цамц – 1

-Зураг дээр байгаа хар хөх өнгийн желетка  /хөвгүүд/

-Хар хөх өнгийн брюки /хөвгүүд/

– Сарафанчик – /охид/

-Цагаан өнгийн терко

БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦАС:

– Хөвгүүд- Цэнхэр өнгийн хослол

-Охид – Ягаан өнгийн хослол

– Цагаан ултай пүүз / охид, хөвгүүд/

АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД:

– Цэнхэр өнгийн цамц – 2 ээлж

-Ёслолын цагаан цамц – 1

– Зураг дээр байгаа саарал өнгийн желетка / охид хөвгүүд адилхан/

-Улаан өнгийн зангиа