image1

2019-2020 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан тус
сургуульд шинээр элсэгчдэд зориулан сургуулийн үйл ажиллагаа

Сургалтын орчинг танилцуулах “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг Гэгээрэл бүрэн дунд сургууль дээр 2019 оны 8 дугаар сарын 20-ноос эхлэн тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах тул хүндэт эцэг, эхчүүд, сурагчид Та бүхнийг манай сургуулийн үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.

“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” -өөр үзэж танилцах ажлууд
1. Сургуулийн үйл ажиллагааны талаар сургуулийн мэдээллийн
самбараас, сургуулийн танилцуулгаас, сургуулийн вэб сайтаас үзэж
танилцах,
2. Сургуульд ажиллах багш нарын бүрэлдэхүүнийг мэдээллийн
самбараас үзэж танилцах,
3. Сургуулийн биеийн тамирын заалтай танилцах,
4. Сургуулийн лекцийн танхимтай танилцах,
5. Сургуулийн англи хэний кабинетийн үйл ажиллагаатай танилцах,
6. Сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцах,
7. Сургуулийн мэдээлэлзүйн кабинеттай танилцах,
8. Сургуулийн хүүхдүүдийн хичээллэх анги кабинетуудтай танилцах,
9. Сургуулийн хүүхдүүдийн хоолны газар, хоолны менютай танилцах,
10. Бүжин цэцэрлэгийн анги кабинеттай танилцах,
11. 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх англи хэлний
олон улсын Оксфордын хөтөлбөр, онцлог сурах бичигтэй танилцах