image2

Гэгээрэл бүрэн дунд сургууль нь 2019 -2020 оны хичээлийн
жилд

3-5-р ангид Оксфордын англи хэлний олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль боллоо. Үүнтэй холбоотойгоор Английн Оксфордын Их Сургуулиас эрхлэн гаргадаг англи хэлний бага, дунд, ахлах ангийн сурах бичгийг ашиглаж байна. Мөн 10-12-р ангийн сурагчдын түвшинг харгалзан англи хэлний олон улсын хөтөлбөрөөр хичээллэх боломжийг бүрдүүллээ. Оксфордын англи хэлний олон улсын стандарт хөтөлбөр нь:

– Сурагч төвтэй сургалтын аргазүй
– Багш хөгжлийн хөтөлбөр
– Ном, сурах бичиг
– Онлайн сургалтын систем
– Хөндлөнгийн шалгалт гэсэн сургалтын цогц менежментээс бүрддэг.
Тиймээс 3-5-р ангид Оксфордын англи хэлний олон улсын хөтөлбөрт хамрагдах сурагчдын сургалтын төлбөр дээр ном, сурах бичгийн үнэ нэмэгдэнэ. Англи хэлний олон улсын хөтөлбөрийн сурах бичгийг Гэгээрэл сургууль нь байгуулсан гэрээний дагуу Оксфордын их сургуулиас татан авч хангалт хийнэ.
Сургалтын төлбөр + сурах бичгийн үнэ