Сурагчдын урлагийн авъяасыг нээн илрүүлэх, гоо зүй, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх, авъяаслаг сурагчдыг алдаршуулах, урын санг баяжуулах зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг “Гэгээрэлийн одод” урлагийн бага наадам 2019 оын 11 сарын 25-ны өдөр амжилттай явагдаж өнгөрлөө.

Шилдэг гоцлол дуу номинацид: 4 а ангийн сурагч Г. Билгүүн, 12а ангийн сурагч А. Энхжин,

Шилдэг найрал дуу номинацид: М. Хишигжаргал багштай 6а ангийн хамт олон, Б. Ариунбилэг багштай 12а ангийн хамт олон,

Шилдэг хамтлаг бүжиг номинацид: Т. Цэрэнадмид багштай 3а ангийн хамт олон, Б. Ариунбилэг багштай 12а ангийн хамт олон,

Шилдэг язгуур урлаг номинацид: П. Цэрэнпагма багштай 5а ангийн хамт олон, Я. Оюунцэцэг багштай 10а ангийн хамт олон,

Шилдэг чөлөөт үзүүлбэр номинацид: С. Нарантуяа багштай 4а ангийн хамт олон, Б. Ариунбилэг багштай 12а ангийн хамт олон,

Шилдэг авъяаслаг сурагч номинацид: 6а ангийн сурагч Ц. Мөнхзул, 8а ангийн сурагч Б. Ариунтуяа, 9а ангийн сурагч М. Батбаяр, З. Сэнгүн,

Багийн нийт дүнгээр:

1-р байр: С. Нарантуяа багштай 4а ангийн хамт олон, Б. Ариунбилэг багштай 12а ангийн хамт олон

2-р байр: П. Цэрэнпагма багштай 5а ангийн хамт олон, Ц. Нандинцэцэг багштай 9 ангийн хамт олон

3-р байр: Т. Цэрэннадмид багштай 3а ангийн хамт олон, Я. Оюунцэцэг багштай 10а ангийн хамт олон тус тус шалгарлаа .

Сурагчдадаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нартаа болон эцэг эхчүүддээ авъяаслаг сурагчдадаа халуун баяр хүргэе.