Монголын багш нарын 25 , дэлхийн багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан 10 дугаар сарын 4-ны өдөр “Сурагчийн нэг өдөр” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Төгсөх ангийн сурагчид маань дүү нартаа хичээл зааж багшийн ажилтай танилцсан дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрөөлөө.

Сурагчийн нэг өдрөө амжилттай зохион байгуулсан Б. Ариунбилэг багштай 12а ангийн хамт олонд халуун баяр хүргэе.

Эрдэм номын мөр үргэлж дэлгэрч байх болтугай