Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ test

Математик, гадаад хэлний  сургалттай ГЭГЭЭРЭЛ бүрэн дунд сургуулийн Вэб хуудсаар зочилж буй таны энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

Гэгээрэл бүрэн дунд сургууль нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг заавал эзэмшүүлэх бөгөөд  математик англи хэлний хичээлээр бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар сургалтыг гүнзгийрүүлэн явуулдаг, хүүхдийг хөгжүүлэх бодлогыг үйл ажиллагааныхаа гол зарчим болгосон сургууль юм.

Монголын боловсролын түүхэнд шинэ хуудсаа нээсэн 15 жилийнхээ өндөрлөгөөс эргэн харахад бид анхны хувийн хэвшлийн сургуулийг байгуулж хувь иргэний суралцах эрх чөлөөг хүндэтгэсэн ирээдүйн сургуулийн дүр төрхийг бий болгох үндэс суурийг тавьсандаа баяртай байна.

Сургууль маань өнөөдөр зориулалтын хичээлийн байртай болж, сургалтын хөтөлбөр, сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сурагчийн тоо, сургалтын чанар, үр дүнгээрээ улс, хотын хэмжээний тэргүүлэх сургуулийн хэмжээнд нэгэнт хүрсэн байна. Бид энэ бүхнийг сургуулийг хөгжүүлэх цэгцтэй зөв бодлого, оюун ухаан, мэдлэг чадвар бүхий бүтээлч багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ гар сэтгэл нийлсэн хөдөлмөрөөр цогцлоон бүтээсэн юм.

Цаашид манай сургууль боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх таатай орчин нөхцлийг улам сайжруулах, суралцагчаа дээдэлсэн хүүхдэд ээлтэй сургуулийн шаардлагуудад улам бүр нийцэх, дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсролын үйлчилгээний дэвшилтэт арга хэлбэрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар боловсролын салбарын шинэчлэлийг манлайлагч , тэргүүлэгч хувийн хэвшлийн сургууль байх болно.

Инээмсэглэл дүүрэн дотно дулаан харьцаа, эрдэм мэдлэгийн оройд гарахын төлөө хичээмтгий зан чанар, дүүрэн эрмэлзлэл, хүүхдийн авьяас чадвар, хувь хүний хөгжил цэцэглэн дэлгэрэх тийм л сайхан сургуулийн төлөө манай хамт олон улам мэрийн зүтгэх болно.

       Манай сургуулийн хаалга өөрийнхөө зорилго зорилтоо ухамсарласан ирээдүйг холчоор харж буй Та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.

ГЭГЭЭРЭЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ,
БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГТЭЙ
БАГШ Т.СЭЛЭНГЭ

СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Математик гадаад хэлний сургалттай Гэгээрэл бүрэн дунд сургууль нь Нийслэлийн засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/161 дүгээр захирамжийн дагуу байгуулагдсан.

Эрхэм зорилго, зорилт

Байгууллага юуны тулд оршин тогтнодог вэ?, Бид яах гэж тэнд ажиллаж байна вэ, Бид юунд хүрэхийг хүсч байна вэ, бид хаашаа явж байна, биднийг юу хүлээж байна вэ, энэ нь аль ч байгууллагад тавигддаг хөгжлийн баримжаа болсон чухал асуулт юм. Байгууллага өөрийн Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Үнэ цэнээ оновчтой тодорхойлж түүнийхээ төлөө нийт хамт олноороо сэтгэл оюун, хүчин чармайлтаа дайчилж чадаж байвал дээд  түвшинд хүрэх амжилтын зам нээгддэг билээ.

Гэгээрэл сургуулийн алсын хараа

Олон улсын жишигт хүрсэн хөтөч сургууль болох”

Гэгээрэл сургуулийн эрхэм зорилго

Боловсролын чанараар тэргүүлэгч байж манлайлагч иргэдийг бэлтгэх

Гэгээрэл сургуулийн уриа

Бүхнээс нэг алхамын өмнө

Сургуулийнхаа энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах эрхэмлэх 5 үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

  • Эрхэмлэх үндсэн зарчим 1

    Суралцагчаа дээдлэх –“Хэрэглэгч бол хаан “ гэсэн зарчмыг удирдлага болгон манай сургуулийн хамгийн үнэт эрдэнэ болсон суралцагчаа дээдлэн “Хүүхдэд ээлтэй сургууль”–ийн шаардлагыг үе шаттайгаар хангаж ажиллана.

  • Эрхэмлэх үндсэн зарчим 2

    Хуулийг дээдлэх – Манай сургууль нь зөвхөн хууль эрх зүйн хүрээнд Монгол улсын үндсэн хууль, Боловсролын багц хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон суралцагчдын эрх ашгийг хамгаалан ажиллана.

  • Эрхэмлэх үндсэн зарчим 3

    Ил тод, бодитой байх – Сургуулийн үйл ажиллагаа нь нээлттэй, багаар ажиллах зарчимд суурилсан, суралцагчид, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдын хүсэж буй мэдээллээр хангах боломж, нөхцөл бүрдсэн, үнэлгээ нь бодит байдалд тулгуурласан байх зарчмыг мөрдлөг болгоно.

  • Эрхэмлэх үндсэн зарчим 4

    Гэгээрэл сургууль нь боловсролын чанартай үйлчилгээг үзүүлж,түүний үр дүнгээр ард түмэндээ итгэгдэж, үнэлэгдэж байхыг эрхэмлэнэ. Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын агуулгыг заавал эзэмшүүлэн англи хэл,математикийн хичээлээр бүх нийтийн боловсролын стандартаас давсан агуулгаар сургалтыг явуулж, суралцагчаа хөгжүүлэх чиглэлийг эрхэмлэнэ.

  • Эрхэмлэх үндсэн зарчим 5

    Шударга ёсыг хангах – Гэгээрэл сургууль нь бүхий л үйл ажиллагаандаа голч, шударга, аливаа үзэл суртлаас ангид байх зарчмыг баримтална.

“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ – 2020”

дэд хөтөлбөрийн хүрээнд Гэгээрэл бүрэн дунд сургууль Эрхэм зорилгодоо нийцүүлэн энэ хичээлийн жилд хүүхдээ хүндэтгэн дээдэлж, багшийн мэргэшил ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, сургуулийн менежментийг боловсронгуй болгох, боловсролын харилцаанд оролцогчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй сургалтын орчинг бүрдүүлж, хүүхэд бүрийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийг дэмжсэн боловсролын чанартай үйлчилгээг үзүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллана.

Гэгээрэл сургуулийн товч танилцуулга

Гэгээрэл сургуулийг бүтэц, зохион байгуулалт

Гэгээрэл бүрэн дунд сургууль нь  2000 оноос эхлэн  Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол Санни трейд ХХК-ны байранд 3 өрөөг түрээслэн 4 багш 48 сурагчтайгаар бага сургууль нь, Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн хичээлийн байрны 2 өрөөг түрээслэн 6  багш 32 сурагчтайгаар  ахлах сургууль нь нийт 10 багш 80 сурагчтайгаар  үйл ажиллагаагаа эхэлсэн.
Нийслэлийн засаг даргын 1999 оны а/161, 2000 оны 414 тоот захирамжийн дагуу үүсгэн байгуулагчаар Т.Сэлэнгээг баталж, сургалтын чиглэлийг АНГЛИХЭЛ, МАТЕМАТИКИЙН сургалттай гэж заасан.
Өнөөдөр Гэгээрэл сургууль нь суралцах нөхцөл боломжийг сайтар хангасан , иргэдийн боловсролын эрэлт хэрэгцээгээ хангах сургалтын таатай орчин болох  600 хүүхэд нэг ээлжээр хичээллэх зориулалтын, стандартын шаардлага хангасан хичээлийн байртай, 26 анги танхимтай, спорт заал, компьютерийн танхим, урлагийн заал, номын сан бүхий  эрүүл, таатай, тохилог орчиныг бүрдүүлж чадсан. Нэг ээлжиндээ 100 шахам сурагч хооллох эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын хоолны заал, зориулалтын тоног төхөөрөмж бүхий гал тогоотойгоос гадна “үдийн цай “ хөтөлбөрийг “үдийн хоол”хөтөлбөрт шилжүүлсэн анхдагч  сургуулийн нэг
боллоо.
Гэгээрэл сургууль нь англи хэл, математикийн хичээлээр стандартаас давсан агуулгаар сургалтыг явуулж, сурагчдын өөрсдийнх нь сурах хурд дээр түшиглэсэн хөгжүүлэх сургалтыг үйл ажиллагааныхаа гол зарчим болгон эвсэг дулаан харилцаа, чанартай сургалт, сургалтын таатай орчныг бүрдүүлж материаллаг баазын хувьд бэхжиж, 2019 оноос эхлэн Англи хэлний Оксфордын олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургалт, үйл ажиллагааны чанараар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хувийн хэвшлийн томоохон сургууль болж чадсан .

Гэгээрэл сургуулийн олсон амжилт, нэр хүнд, сургуулийн нэр, түүгээр овоглогдох бүхий л зүйлс нь Монгол улсын Оюуны өмчийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох гэрээгээр баталгаажсан болно.
Гэгээрэл бүрэн дунд сургууль нь өнөөдөр  40 гаруй үндсэн багш, ажилчидтай, нийт багш нар нь мэргэжлийн болон онолын өндөр мэдлэгтэй, заах арга ур чадвар сайтай, сонгон шалгаруулалтын үндсэн дээр бүрдсэн хамт олон юм. Багш нарын улсын олимпиадын 2,3 -р байрын шагналт, мөнгө, хүрэл медальт,  Улаанбаатар хотын болон дүүргийн  олимпиадын аварга, алт, мөнгөн медальт, орос англи хэлний багш Ё.Энхбаяр, математикийн багш нарын хот, дүүргийн  олимпиадын  мөнгө, хүрэл медальт математикийн багш  Б.Энхтайван, Улсын
тэргүүний багш, нийслэлийн химийн багш нарын мэргэжлийн хошой аварга, Боловсролын тэргүүний ажилтан Д.Үдэлгарав, Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй монгол хэлний багш үүсгэн байгуулагч Т.Сэлэнгэ, Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй хөдөлмөрийн багш Б.Нансалмаа, Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй бага ангийн багш С.Цэрэнпагма, аргазүйч зэрэгтэй, дүүргийн англи хэлний багш нарын олимпиадын тусгай байрын шагналт, англи хэлний багш Ц. Нандинцэцэг, Боловсролын тэргүүний ажилтан, аргазүйч зэрэгтэй, дүүргийн мэргэжлийн аварга багш, тэргүүлэх зэрэгтэй, алтан гадас одонт бага ангийн багш С.Нарантуяа, Боловсролын тэргүүний ажилтан, алтан гадас одонт, тэргүүлэх
зэрэгтэй бага ангийн багш Т. Цэрэннадмид,  Боловсролын тэргүүний ажилтан, аргазүйч зэрэгтэй ахлах багш , дүүргийн мэргэжлийн аварга , бага ангийн багш Д.Ганцолмон, Боловсролын тэргүүний ажилтан, аргазүйч зэрэгтэй ахлах багш, бага ангийн багш А.Бямбасүрэн, Соёлын тэргүүний ажилтан, дуу хөгжмийн багш Ч.Батболд,  аргазүйч зэрэгтэй нийгмийн ухааны багш Б.Батсүрэн болон шилдэг залуу олон багш нар ажиллаж байна.
Багш нарын насны бүтцэд залуу багш нар 40, дунд насныхан 20-30, ахмад багш нар 30 гэсэн харьцааг баримталдаг. 2015 оноос  эхлэн англи хэлний ярианы хичээлийг 3-р ангиас эхлэн гадаадын мэргэжилтэн багш зааж байна. Хятад хэлний хичээлийг Хятадын Засгийн газрын шугамаар ирсэн мэргэжилтэн багш нар болон Хятад улс болон Монголд боловсрол эзэмшсэн багш нар хэрэгжүүлдэг.  Гэгээрэл сургуульд элсэгчид нь хамран сургах тойргоор хязгаарлагдахгүй  бөгөөд тус сургуулиас тавигдах шаардлагад нийцсэн ерөнхий түвшин
тогтоолтонд  хамрагдсан аль ч тойргийн хүүхдүүд  хамрагдах боломжийг бүрдүүлдэг.

Гэгээрэл сургуулийг бүтэц, зохион байгуулалт

Сургуулийн өөрийн удирдлагыг тус сургуулийн Удирдах зөвлөл хэрэгжүүлдэг. Сургуулийн үүсгэн байгуулагч өөрийн бодлого, шийдвэрээ сургуулийн  Удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлдэг.
Гэгээрэл сургууль нь 12 жилийн тогтолцоотой, 1-12 дугаар ангитай, бага боловсролыг 5 жил , суурь боловсролыг 4 жил , бүрэн дунд боловсролыг 3 жилд эзэмшүүлдэг сургалтын байгууллага юм.
Боловсролын тухай хуульд зааснаар үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчийн төлөөллөөс бүрдсэн сургуулийн удирдах дээд байгууллага сургуулийн Удирдах зөвлөл ажилладаг. Сургуулийн Удирдах зөвлөл нь сургуулийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал өгөх, сургуулийн дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх, хамгаалах, хөгжүүлэх ажлын үр дүн, түвшинг сайжруулах талаар
сургуулийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих, захиралын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах, сурагчийн дүрэмт хувцасны загварыг тогтоох,  сургалтын төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох, сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавих зэрэг эрх эдэлдэг.

Гэгээрэл бүрэн дунд сургууль нь дараах  бүтэц, зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд:
-Сургуулийн  Удирдах зөвлөл
-Сургуулийн гүйцэтгэх  захирал
-Сургалтын менежер
-ЗАН, секцүүд

Сургуулийн өөрийн удирдлагыг тус сургуулийн Удирдах зөвлөл хэрэгжүүлдэг. Сургуулийн үүсгэн байгуулагч өөрийн бодлого, шийдвэрээ сургуулийн  Удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлдэг.
Гэгээрэл сургууль нь 12 жилийн тогтолцоотой, 1-12 дугаар ангитай, бага боловсролыг 5 жил , суурь боловсролыг 10 жил , бүрэн дунд боловсролыг 12 жилд эзэмшүүлдэг сургалтын байгууллага юм.
Боловсролын тухай хуульд зааснаар үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчийн төлөөллөөс бүрдсэн сургуулийн удирдах дээд байгууллага сургуулийн Удирдах зөвлөл ажилладаг.
Сургуулийн Удирдах зөвлөл нь сургуулийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал өгөх, сургуулийн дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх, хамгаалах, хөгжүүлэх ажлын үр дүн, түвшинг сайжруулах талаар сургуулийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих, захиралын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах, сурагчийн дүрэмт хувцасны загварыг тогтоох,  сургалтын төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох, сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавих зэрэг эрх эдэлдэг.

Гэгээрэл сургуулийн түүхэн замналаас

  • 1999 он

    Математик гадаад хэлний сургалттай Гэгээрэл бүрэн дунд сургууль нь Нийслэлийн засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 20 –ний өдрийн А /161 дүгээр захирамжийн дагуу байгуулагдаж үүсгэн байгуулагчаар Т.Сэлэнгээг батламжилсан.

  • 2000 он

    Гэгээрэл сургууль нь анх үйл ажиллагаагаа явуулахдаа бага сургууль нь Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол Санни трейд ХХК-ны байранд 3 өрөөг түрээслэн 4 багш 48 сурагчтайгаар, ахлах сургууль нь Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн хичээлийн байрны 2 өрөөг түрээслэн 6 багш 32 сурагчтайгаар нийт 10 багш 80 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол Санни трейд ХХК-ны байр буюу одоогийн Эко-ази дээд сургуулийн үйл ажиллагаа явуулж буй байр /Гэгээрэл бүрэн дунд сургуулийн бага сургууль 2000-2004 онд энэ байранд хичээллэж байв. / Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 жилийн 45-р сургууль /Гэгээрэл бүрэн дунд сургуулийн ахлах сургууль 2000-2002 онд энд хичээллэж байлаа.

  • 2002 он

    - Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 4-р хороо, ОХУ-ын элчин сайдын яамны хажуу талд Гэгээрэл ахлах сургууль нэг ээлжиндээ 120 хүүхэд хичээллэх нийт 250 метр квадрат талбай бүхий өөрийн гэсэн хичээлийн байртай боллоо. - Гэгээрэл сургуулийн харьяа сургуулийн өмнөх боловсролын байгууллага /цэцэрлэг / байгуулагдав. - БСШУЯ,Монгол телевиз,Улсын мэргэжлийн хяналтын албаны шалгалтанд “Хангалттай сайн” үнэлгээг авсан цөөхөн сургуулийн нэг болж сургалтын төвшин чанараар нийслэлдээ тэргүүлж эхэллээ.

  • 2003 он

    Гэгээрэл сургуулийн 10 дугаар ангийг анхны 23 сурагч төгсөж бүрэн дунд боловсролын үнэмлэхээ авлаа.

  • 2004 он

    - Улсын хэмжээнд явагдсан түвшин тогтоох шалгалтад тэргүүлэх амжилт үзүүлж, Засгийн газрын тохируулагч агентлаг, - Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагчийн “Батламж” хүртсэн анхны сургууль боллоо. - Монголын Төрийн бус өмчийн бага дунд сургуулиудын холбооноос”2004 оны Тэргүүний сургууль” өргөмжлөлийг хүртлээ. - УМХГ, БСШУЯамны хэлтсээс явуулсан сургалтын стандарт тогтоох шалгалтаар эхний байруудад шалгарч “Өргөмжлөл” хүртлээ. - Гэгээрэл сургуулийн харьяа сургалтын төв байгуулагдав.

  • 2005 он

    - Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Гэгээрэл бүрэн дунд сургуулийн хичээлийн шинэ байрны шавыг тавилаа. - БСШУЯ, Монгол телевиз, Дельта сангаас зохион байгулсан “Оюун ухааныг эрхэмлэгч байгууллага” хүндэт өргөмжлөлийг хүртлээ. - Гэгээрэл сургуулийн харьяа орчуулгын төв байгуулагдав.

  • 2006 он

    - БСШУЯ.Монголын сурагчдын холбооны “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль өргөмжлөлийг хүртлээ. - Монгол улсын Оюуны чадварын IQ төвийн “Оюун ухааныг хөгжүүлэгч байгууллага” хүндэт өргөмжлөлийг хүртлээ. - Урлаг соёлын арга хэмжээ явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэгээр хангагдлаа.

  • 2007 он

    - МТБӨмчийн холбооны бага дунд боловсролын холбооноос явуулсан түвшин тогтоох шалгалтаар тэргүүлж “Хангалттай сайн” сургуулийн батламж хүртлээ. - Судалгаа шинжилгээ, сургалт арга зүйн төвөөс шалгасан сургалтын чанарын үнэлгээгээр “Тэргүүний байгууллага” өргөмжлөл хүртлээ. - Хятадын элчин сайдын яамнаас 60000 юанийн үнэ бүхий ном, сурх бичгийг сургуулийн хятад хэлний кабинет болон номын санд хүлээлгэн өгөв.

  • 2008 он

    - Сургалт явуулах зориулалтын 17 хичээлийн танхим, 100 шахам хүүхэд хооллох хоолны газар бүхий 1 ээлжиндээ 400 хүүхэд хичээллэх хүчин чадалтай Гэгээрэл сургуулийн хичээлийн шинэ байрыг барьж ашиглалтанд хүлээн авлаа. 2008 оны 11 сараас эхлэн нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо, замчдын гудамж 86 / Гэгээрэл сургуулийн хичээлийн шинэ байр / - Хувийн хэвшлийн сургуулиудын дунд улсын хэмжээнд явагдсан Мэргэжлийн хяналтын албаны шалгалтанд сурагчдын мэдлэгийн төвшин тогтоох шалгалтуудын нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлж өөрийн сургуулийн сургалтын амжилтын төвшингөө шинэчлэн тогтоолголоо. - Боловсролын үнэлгээ, шинжилгээний төвөөс “Боловсролын чанараар тэргүүлэгч” хамт олноор шалгарлаа. - Сургуулийн номын санг Монголын уран зохиолын шилдэг 10000 гаруй номоор баяжуулах хөрөнгө оруулалт хийлээ. - Хүчин чадал өндөр ,интернэт сүлжээнд холбондсон компьютерүүд бүхий Мэдээлэлзүйн хичээлийн кабинет ашиглалтад орлоо.

  • 2009 он

    - Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Улаанбаатар хотоос 70 км зайд Гэгээрэл бүрэн дунд сургуулийн зуслангийн 10 га газрыг авч шав тавилаа. - Монголын төрийн бус өмчийн бага, дунд сургуулиудын холбооноос "2009 оны тэргүүний сургууль" -иар шалгарууллаа.

  • 2010 он

    - 200 шахам хүүхэд нэг ээлжээр хичээллэх анги танхим бүхий Гэгээрэл бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэн дуусгаж хүлээн авлаа. Ингэснээр Гэгээрэл бүрэн дунд сургууль нь cуралцах нөхцөл боломжийг сайтар хангасан, иргэдийн боловсролын эрэлт хэрэгцээгээ хангах сургалтын таатай орчин болох 600 шахам хүүхэд нэг ээлжээр хичээллэх хичээл сургалт явуулах зориулалтын стандартын шаардлага хангасан хичээлийн байртай, 26 анги танхимтай, бялдаржуулах танхим, компьютер мэдээлэл зүйн танхим, урлагийн заал, нэг ээлжиндээ 100 хүүхэд хооллох зориулалтын заал, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий гал тогоотой боллоо. - Баянгол дүүрэг 3-р хороо, замчдын гудамж 86 / Гэгээрэл сургуулийн хичээлийн байр өргөтгөл хийсний дараа /

  • 2011 он

    - Сургуулийн гал тогоонд зориулалтын стандартын шаардлага хангасан нийт 25 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэв. - “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн сургууль боллоо. МТБӨмчийн БДС-ын холбооны “ТОП СУРГУУЛЬ” өргөмжлөл хүртлээ.

  • 2012 он

    - Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс зохион байгуулж явуулсан түвшин тогтоох шалгалтаар тэргүүлэх байранд шалгарлаа. - Сингапур улсын нийслэлийн дунд сургуультай хамтран ажиллах холбоо тогтоолоо.

  • 2013 он

    - 2013 онд Хятадын элчин сайдын яам, Кунзийн танхимаас зохион байгуулсан улсын уралдаанаас “Шилдэг зохион байгуулалттай сургууль” өргөмжлөл хүртлээ. - Сургуулийн гадаад орчны талбайн тохижолтын зураглал, сургуулийн биеийн тамирын заалны зургийг гаргаж ажлын зургийг эхлүүлэв. - БНХАУ-ын Хөх хотын олон улсын лаборатори сургуультай хамтран ажиллахаар боллоо.

  • 2014 он

    - "2014 оны сард " Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч -итгэл хүлээсэн хамт олон" байгууллагаар шалгарлаа. Математик-гадаад хэлний сургалттай Гэгээрэл бүрэн дунд сургуулийн" ВЭБ хуудас" -ийг нээж туршилтаар ажиллагаанд орууллаа. - 2014 оны 07 сар 2б ангийн сурагч Х.Номундарь, Гүндсамбуу нар Ази тивийн аварга шалгаруулах даамны тэмцээнд улсаа төлөөлөн оролцлоо. - 2014 оны 09 сард Сургуулийн гадна талын фасад засварыг шинэчлэн гаргаж их засвар хийлээ. - 2014 оны 11 сар Орчин үеийн стандарт шаардлага хангасан биеийн тамирын хичээлийн спорт заалыг барьж ашиглалтад орууллаа. - 2014 оны 11 сард 50 шахам сурагчийн багтаамж бүхий лекцийн танхимыг ашиглалтад хүлээн авлаа. - 2014 оны 11 сар БНХАУ-ын Өвөрмонголын одонт телевизийн урилгаар тус сургуулийн сурагчид Хөх хотод зочлоод ирлээ.

  • 2015 он

    2015 оны 3-р сар Гэгээрэл бүрэн дунд сургуулийн 3-12-р ангиудад Англи хэлний ярианы хичээлийг англи мэргэжилтэн багш зааж эхэллээ. 2015 оны 04 -р сар "Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жил", Гэгээрэл сургуулийн 15 жилийн ой угтсан арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, Гэгээрэл сургуулийн хамтарсан удирдамжаар "Математик-2015" олимпиадыг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулав. 2015 оны 04-р сар "Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан "WE ARE THE FUTURE" сэдэвт англи хэл дээрхи илтгэлийн тэмцээн Гэгээрэл дунд сургууль дээр болов. 2015 оны 05 дугаар сар Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу "англи хэлний шилдэг арга зүйтэй багш " шалгаруулах уралдаан Гэгээрэл бүрэн дунд сургууль дээр боллоо. Шалгарсан багш нарт шагнал гардуулах ажилд Баянгол дүүргийн Засаг дарга болон холбогдох удирдах ажилтнууд оролцлоо. 2015 оны 05 дугаар сар Улаанбаатар төмөр замын соёлын ордонд Гэгээрэл бүрэн дунд сургууль үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт боллоо.

  • 2016 он

    2016 оны 3-р сард 10-р ангийн сурагч Шинэтуяа дэлхийн 40 гаруй орны оролцогч оролцсон Өмнөд Африкт болсон загварын тэмцээнд 1-р байр эзэлж дэлхийн супер моделиор шалгарлаа. 2016 оны 3-р сард ТВ-9 телевизээс зохион байгуулж явуулдаг "АХА" тэмцээнд Гэгээрэл бүрэн дунд сургуулийн 7-12-р ангийн сурагчид оролцлоо. 2016 оны 3-р сард Гэгээрэл сургуулийн нийт суралцагчид байгаль цаг агаарын хүндрэлтэй байдалд ажиллаж байгаа Төв аймгийн малчдад нэмнээ, лаа, шүдэнз зэрэг шаардлагатай материалуудыг цуглуулан туслалцаа үзүүллээ. 2016 оны 12-р сард оны " Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль " - иар шалгарч ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ .

  • 2017 он

    “Гэгээрэл” сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн “Хаврын баяр” тайлант өдөрлөг 2017 оны 05-р сарын 12-нд боллоо. Тайлант өдөрлөгт БГД-ийн Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Бат-Эрдэнэ болон 120 гаруй эцэг эхчүүд оролцож багш сурагчдын энэ хичээлийн жилд олж авсан мэдлэг, ур чадвараараа хийж бүтээсэн сургалтын хэрэглэгдэхүүнүүд, гар урлалын бүтээлүүдийг үзэж танилцан , шатар даамын дугуйлангийн сурагчидтай оюун ухаанаа сорьцгоож, багш сурагчдын хамтарсан урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. 5а ангийн сурагч Ганзил овогтой Гүндсамбуу 2017 оны 4 сарын 15-28-ны хооронд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнээс Мөнгөн медаль хүртлээ. Мөн 5а ангийн сурагч Ариунболд овогтой Эрдэнэмөнх нь ОХУ-ын Владивосток хотноо болсон Олон улсын хүүхдийн чөлөөт бөхийн тэмцээнд амжилттай оролцож 5-р байр, багаараа 3-р байр эзэлсэн амжилттай ирлээ. “Кенгуру-2017”- Математикийн Олон улсын уралдаанд тус сургуулийн 60 гаруй сурагч оюун ухаан, мэдлэг чадвараа сорин оролцсоноос 30 сурагч Алтан медаль-1, Мөнгөн медаль-5, Хүрэл медаль-3, 1-р зэргийн диплом -9, 2-р зэргийн диплом- 9, 3-р зэргийн диплом – 12-ийг хүртсэн сайхан амжилт гаргалаа. Шинэ Зуун Билэг сургуулийн нэрэмжит “Англи хэл – VI”, “Монгол хэл – VI” олимпиадад 4б ангийн сурагч Э.Хан-Эрдэнэ хүрэл медаль, 5а ангийн Т.Тэнгис Мөнгөн медаль, 12б ангийн сурагч А.Ундрал хүрэл медаль тус тус хүртлээ. Баянгол дүүргийн 2017 оны "Төрийн бус өмчийн Шилдэг сургууль" -иар шалгарлаа. УББДС-ийн нэрэмжит Нийслэлийн англи хэлний 2-р олимпиадад Гэгээрэл сургуулиа төлөөлж оролцсон сурагчдаас "Дүрмийн сорилго" ангилалд: 5а ангийн сурагч Т.Тэнгис 5-р байр 5б ангийн сурагч Б.Тэнгис 6-р байр 5а ангийн сурагч Б.Энэрэл 7-р байр 5б ангийн сурагч Н.Санчир 15-р байр 5а ангийн сурагч Б.Намуун 21-р байр тус тус эзэллээ. Баянгол дүүргийн Англи хэлний олимпиадад манай сургуулийн багш сурагчид амжилттай оролцож 9б ангийн сурагч Д.Энхмаа 1-р байр, Т.Чин-Ану 7-р байр, Англи хэлний багш Б.Долгормаа 4-р байранд шалгарсан бол Химийн олимпиадад нийт 132 хүүхэд оролцсоноос 9б ангийн сурагч Д.Энхмаа 4-р байр, Г.Номин -Эрдэнэ 7-р байр, Т.Анхилуун 19-р байрт шалгарсан сайхан амжилтыг үзүүлэн Нийслэлийн олимпиадад оролцох эрхийн эзэд боллоо. "Глобал удирдагч" сан, “Шинэ Зууны удирдагч” сургуулийн нэрэмжит Англи хэлний "Leadership-2018" олимпиадад стандарт болон гүнзгий төрөлд манай сургуулийн 2-12-р ангийн сурагчид амжилттай оролцсон ба үүнээс 5б ангийн сурагч Б.Тэнгис, 8а ангийн сурагч Х.Жавхланбаяр нар тус тус Хүрэл медаль хүртлээ. "Дорнын аялгуу" Хятад дууны уралдааны IX наадам Улаанбаатар чуулгын их танхимд боллоо. Тус наадамд манай сургуулийн сурагчид амжилттай оролцож 9а ангийн сурагч Г. Мөнхтамир "Алтан медаль", 4а ангийн сурагч Б.Ануужин "Мөнгөн медаль", сурагч Б.Тэмүүлэн " Хүрэл медаль", 9а ангийн сурагч Содгэрэл "Тусгай байр"-ын шагналын эзэд боллоо.

  • 2019-2020 он

    2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Гэгээрэл сургууль нь Оксфордын англи хэлний олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль боллоо. Английн Оксфордын Их Сургуулиас эрхлэн гаргадаг англи хэлний бага, дунд, ахлах ангийн сурах бичгийг ашиглаж эхэлсэн. Оксфордын англи хэлний олон улсын стандарт хөтөлбөр нь: - Оксфордын Их Сургууль нь ELT хөтөлбөрөө дэлхийн өнцөг булан бүрийн сургууль, багш, суралцагчидад санал болгодог хамгийн шилдэг хөтөлбөртэй - ELT нь Oxford Quality Programme-д багтсан чанарын шаардлага хангасан 21-р зууны суралцагчдын хэрэгцээн дээр тулгуурласан олон стандарт бүхий заах арга зүйтэй цогц хөтөлбөр юм. - ELT хөтөлбөрийн зорилго нь бүх насны хүүхэд залууст Англи хэлний мэдлэгийг системтэйгээр олгож дэлхийн өнцөг булан бүрийн Англи хэлтэй хүмүүстэй чөлөөтэй харилцаж, хүссэн мэдээллээ солилцох чадвартай болгоход оршдог. - ELT хөтөлбөр нь бага насны хүүхдүүдийн танин мэдэхүйн болон чөлөөт, бүтээлч сэтгэхүйг өдөөж, өөртөө мэдлэг бүтээх боломжыг олгосон орчин үеийн суралцахуйн үр дүнтэй арга барилыг ашигладаг. - Сурагч төвтэй сургалтын аргазүй - Багш хөгжлийн хөтөлбөр - Ном, сурах бичиг - Онлайн сургалтын систем - Хөндлөнгийн шалгалт гэсэн цогц хөтөлбөр юм.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
ГЭГЭЭРЭЛ СУРГУУЛЬ

Манай сургууль нь

  • Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг заавал эзэмшүүлэх бөгөөд англихэл, математикийн  хичээлээр бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар сургалтыг гүнзгийрүүлэн явуулдаг,
  • Англихэлний олон улсын Оксфордын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч албан ёсны эрхтэй сургууль болсон,
  • Математик сэтгэлгээ, логик сэтгэлгээг хөгжүүлэх болон хүүхдийн математикийн авьяас чадварыг бага наснаас нь хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх сургалт явуулдаг,
  • Өрсөлдөх чадвар сайн, улс, хот, дүүргийн болон олон улсын олимпиадуудаас тус сургууль 750 шахам алт, мөнгө, хүрэл медаль авч тэргүүлэх сургуулийн байр сууриа эзэлсэн  ,

Дэвшилттэй, уян хатан сайтар боловсрогдсон сургалтын хөтөлбөр, агуулга арга зүй, удирдлага, зохион байгуулалт, үнэлгээний цогц чанарыг агуулсан боловсролын  менежментийн  бодлогтой,

  • Сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварын түвшин, ахицыг тодорхойлох багшийн өөрийн үнэлгээ болон сургуулийн  дотоод хяналтын хосолсон системтэй,
  • 1 ангид 20-25 сурагч ногддог, сурагч бүртэй тулж ажиллах боломж бүрдүүлсэн,
  • Заах арга зүй, мэдлэг боловсрол, ажлын туршлага, чадавхи хосолсон мэдлэг боловсрол, харилцааны өндөр чадамжтай Чадварлаг, өндөр зэрэглэлийн ГАДААД, ДОТООДЫН сайн багш нартай,
  • Суралцах нөхцөл боломжийг сайтар хангасан , сурагчдын боловсролын эрэлт хэрэгцээгээ хангах сургалтын таатай орчин болох  600 шахам хүүхэд нэг ээлжээр хичээллэх зориулалтын, стандартын шаардлага хангасан хичээлийн байртай, 26 анги танхимтай,  лекцийн танхим, компьютерийн танхим, урлагийн заал, номын сан, зориулалтын спортын заал  бүхий  эрүүл,  тохилог орчныг бүрдүүлсэн,
  • Нэг ээлжиндээ 100 шахам сурагч хооллох эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын хоолны заал, зориулалтын тоног төхөөрөмж бүхий гал тогоотой,  “үдийн цай “ хөтөлбөрийг “үдийн хоол”хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн,
  • Хүүхдийн авьяасыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, тэдний суралцах хөгжих таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, хүүхэд бүр чөлөөт цагаараа өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх , үр ашигтай өнгөрүүлэхэд туслах зорилгоор сургууль дээр шатар, даам, Q, уран гимнастикийн дугуйлан секц хичээллэдэг. Суралцагсадын авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийт сурагчдын дугуйлан, секцэд хамрагдалтын түвшин өндөр, хүмүүжлийн ажлын нэгдсэн системтэй,
  • Жилд 1-2 удаа сургууль өөрийн үйл ажиллагааг хянуулах ,үнэлүүлэх зорилгоор нийт эцэг, эхчүүдээсээ тодорхой санал асуулгын судалгааг сургалт хүмүүжлийн ажлын чанар, багшийн ёс зүй болон бусад асуудлаар авч дүн шинжилгээ хийж ОЙР ДОТНО ХОЛБООТОЙ ажилладаг,

Гэгээрэл бүрэн дунд сургуульд зохион байгуулагддаг сургалтын зарим ажлаас

Оношлогоо

Зохистой хөтөлбөр нь тус сургуулийн сургалтын нэгэн онцлог юм. Энэ нь сурагчдынхаа мэдлэг, чадварын бодит түвшинг оновчтой зөв тогтоож, зөв тогтоогдсон оношлогооны үндсэн дээр сурагчийн өөрийнх нь сурах хурдад тохирсон хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, зохион байгуулалтын хуваарийг мөрдөн үр дүнг тооцон ажилладаг. Тус сургуулийн хэмжээнд математик, гадаад хэлний хичээлээр сурагчдын түвшингийн ангилалаар грүппчилсэн сургалт явуулж байна.Гэгээрэл сургуульд шилжин ирж байгаа сурагчдын мэдлэг чадварыг заавал тогтоож, тохирох сургалтын хөтөлбөрт нь хамруулдаг нь тус сургуулийн бас нэг онцлог юм.


Тайлант ажил  нь манай  сургуулийн сургалтын тогтож хэвшсэн нэгэн онцлог ажил юм. Энэ нь  тус сургуулийн багш нар  танхимд заасан хичээлээ  тухайн жилд сурагчид хэрхэн эзэмшсэнийг  сурагчдынхаа эцэг, эхчүүдэд жилд 2-3 удаа үзүүлэх болон нээлттэй ажлаар тайлагнадаг.


Үр дүнг тооцох ажил нь тухайн хичээлийн жилийн сургалтын чанарын хяналтын графикийн дагуу тогтоосон хугацаанд  сургуулийн захиргаа болон багшийн өөрийн үнэлгээгээр тус тус чанарын хяналтыг явуулж хичээл сургалтын ажлын үр дүнг тооцон ажилладаг.


Нээлттэй өдөрлөг нь тус сургуульд хэвшил болсон ажил юм. Сургуулийн нэг өдрийн бүхий л арга хэмжээг багтаасан бичил өдөрлөгийг зохион байгуулж, эцэг эхчүүдэд ажлаа тайлагнан эх эцгийн  санал асуулга зохион байгуулж явуулдаг.

 

Дүнгийн кодекс 

Хүүхдийн суралцах идэвх, сонирхолыг дэмжсэн сургалтын арга, үнэлгээг нэвтрүүлж, сурагчдын дүнгийн нууцлалыг хэрэгжүүлэн хүүхэд бүрийг кодекстой болгон шалгалтын дүнг мэдээлэх арга хэмжээ бөгөөд үүнийг  үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлж байна.


100 Онооны тест, даалгавар Тус сургуулийн багш нар боловсролын чанар, үр дүнг  100 онооны сонгомол тест, даалгавараар үнэлж, үр дүнд түшиглэсэн үнэлгээ өгөх, боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөжийг шинжлэн дүгнэлт өгөх ажлыг  уламжлалт ажил болгохоор судлан ажиллаж байна.


Багш таны дотно нөхөр  Манай сургуулийн багш нар нь хүүхдэд тушаагч, захирагчийн байр сууринаас бус , тэдний хамгийн үнэнч найз нөхөр , хамтран ажиллагч нь байх байр сууринаас хандаж ажилласанаар өнгөрсөн жилүүдэд багш сурагчдын хооронд энгийн дотно сайхан харилцааг бий болгож чадсан юм.


Чадварлаг багш 

Гэгээрэл сургуульд ажиллах багш нарыг сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэнээр гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн, сонгон шалгаруулалтын шаардлага хангасан өндөр мэдлэгтэй, чадварлаг мэргэжлийн багш нараар бүрэн хангагдсан.  2014-2015 оны хичээлийн жилээс англи хэлний гадаадын мэргэжилтэн багш 3-12-р ангид англи хэлний ярианы хичээлийг зааж байна.

Хятад хэлний хичээлийг БНХАУ –ын Багшийн дээд сургуулийг хятад хэлний багш мэргэжлээр онц дүнтэй төгссөн, Хятадын Засгийн газрын шугамаар гадаад улс орнуудад хятад хэлийг заах багш нараас авдаг мэргэжлийн шалгалтанд тэргүүн байр эзэлсэн мэргэжлийн хятад багш нар заадаг

Бүтээлийн сан 

Тухайн хичээлийн жилд хийсэн, бүтээсэн ажлаар сурагч бүр бүтээлийн сан бий болгож ажилладаг нь сурагчдын бие даасан шинж чанарыг хөгжүүлэхэд чухал алхам болдог.


Судалгаа туршилт 

Гэгээрэл сургууль нь хөгжингүй зарим орны боловсролын  стандарт, сургалтын хөтөлбөрийг өөрийн сургалтын үйл ажиллагаандаа  судалгаа, туршилтын   журмаар нэвтрүүлэх зорилгоор  бусад улсын математик, англи хэлний шалгалтын тестүүдийг бүтээлчээр ашиглаж эхэлж байна.


Ерөнхий шалгалт

Төгсөх  ангийн сурагчдаа эрэлт хэрэгцээ, сонирхсон чиглэлийнх нь дагуу ерөнхий шалгалтад  системтэйгээр бэлтгэдэг.

Бэлгэ тэмдэг

Математик гадаад хэлний сургалттай “Гэгээрэл” бүрэн дунд сургуулийн лого нь тус сургуулийн үйл ажиллагааны онцлогыг тусгасан сургуулийн ялгарах тэмдэг бөгөөд бусад байгууллага,олон нийттэй холбож өгч байх үүрэг бүхий бэлгэ тэмдэг юм. Иймээс логог сургуулийн албан баримт бичиг, суртачилгаа, бүх төрлийн хэвлэл, электрон нийтлэлд хэрэглэнэ.

Логоны хэлбэр: Логоны хэлбэр нь квадрат дүрстэй хөх өнгийн хүрээтэй цагаан дэвсгэртэй байна. Квадратын дотор хэсэгт хөх өнгийн зөв гурвалжин дүрс байрлах бөгөөд түүн дээр давхарласан дугуй дүрс оршино. Дугуй дүрсийн хүрээ нь “G” үсэг болж харагдах ба түүнтэй хамт Дэлхийн бөмбөрцөг байрлана.

Логоны тайлбар: Геометрийн элдэв дүрс дотроос Квадрат суурьтай Пирамидыг бөх батын бэлгэ тэмдэг болгож ирсэн түүхтэй. Египетийн пирамид бөх батын илэрхийлэл бөгөөд квадрат суурьтай байдаг. Логоны дэвсгэр нь пирамидын суурийг илэрхийлэх квадрат хэлбэртэй бөх бат оршихын бэлгэ тэмдэг ба зөв гурвалжин нь Пирамидын хажуу талстыг илэрхийлэх тасралтгүй хөгжлийг илэрхийлсэн байна. Гурвалжины суурьт сургуулийн нэрийг тодоор бичиж гурвалжин хэлбэрт багтаан оруулсан нь Сургуулийн нэрийг өндөрт өргөх бэлгэдлийг илэрхийлнэ. Эдгээр квадрат, зөв гурвалжин, дугуй дүрс нь Гэгээрэл сургуулийн сурагчдын Математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж буй сургалтын бэлгэдэл юм. Дугуй дүрсийн хүрээнд “Gegeerel” нэрийн эхний үсгийг тодоор бичсэн байгаа нь сургуулийнхаа нэрийг товч, тодоор тодорхойлж, бусдад ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаа юм.

Тухайн үсгэн дээр англиар “Gegeerel school” үгийг бүтнээр оруулж Олон улс нийтээр нэршлийг тодорхой байлгана. Дугуй дүрс доторх Дэлхийн бөмбөрцөг нь сурагчид Дэлхий нийтийн хэл, англи хэлийг гүнзгийрүүлэн суралцаж буйг илтгэнэ. Дэлхийн бөмбөрцөг дээр байрлах гурван цагираг дүрс нь эрдэм мэдлэг түгэн дэлгэрэхийн утгыг агуулна.

Сургуулийн дуу

/Гэгээрэл бүрэн дунд сургуулийн 15 жилийн ойд зориулсан “Гэгээн эрдмийн өргөө” дууны үг төрлөө./

ГЭГЭЭН ЭРДМИЙН ӨРГӨӨ

Цэцгээ тэврээд догдлонхон ирэхэд

Угтанхан мишээсэн эрдмийн өргөө

Үсгээ андуураад будилж суухад минь

Учирлан заасан миний багшаа

Намар жингэнэх хонхны дуу

Намайг  үргэлж дуудсан сургууль

Алган дээрээ ургуулж нисгэсэн

Ангаахай насны дуурсгалт өргөө

Дахилт:

Гэгээрэл, гэгээрэл – Миний сургууль

Гэгээн эрдмийн оргил өөдөө, өөдөө – Өргөө

Гэгээрэл гэгээрэл – Бидний сургууль

Гэрэлт ирээдүйн эхлэл дээшээ, дээшээ – Өргөө

Тодхон цэнхэр самбараас ургасан

Эрдэнийн үгс нь утгын гэрэлтэй

Тоглож наадаж хичээлдээ шамдаад

Сурагч нас минь учралын уянгатай

Томоогүй  насны ариун сургаал

Тохой залгасан ангийн найзууд

Ирээдүй, сайхны анхны гараа

Эрдэм хөглөсөн номын багш нар

Дахилт:

Гэгээрэл, гэгээрэл – Миний сургууль

Гэгээн эрдмийн оргил өөдөө, өөдөө – Өргөө

Гэгээрэл гэгээрэл – Бидний сургууль

Гэрэлт ирээдүйн эхлэл дээшээ, дээшээ – Өргөө

Зөндөө зөндөө учрыг таниулсан

Зүрхний хайртай  сургууль минь

Зөнгөөр зөнгөөр сэтгэлд шингээд

Холдохын аргагүй бидний өргөө

Хүсэл хөтөлсөн хүүхэд насыг

Хүрэх ирээдүйд чиглүүлж өгсөн

Мөрөөдөл дүүрэн бяцхан ухааны

Мөнхийн залуурч миний багшаа

Дахилт:

Гэгээрэл, гэгээрэл – Миний сургууль

Гэгээн эрдмийн оргил өөдөө, өөдөө – Өргөө

Гэгээрэл гэгээрэл – Бидний сургууль

Гэрэлт ирээдүйн эхлэл дээшээ, дээшээ – Өргөө