OXFORD-ELT хөтөлбөр
/English Language Teaching/

Англи хэлний олон улсын хөтөлбөр

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Гэгээрэл сургууль нь Оксфордын англи хэлний олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль боллоо. Английн Оксфордын Их Сургуулиас эрхлэн гаргадаг англи хэлний бага, дунд, ахлах ангийн сурах бичгийг ашиглаж эхэлсэн.

Оксфордын англи хэлний олон улсын стандарт хөтөлбөр нь:

  • Оксфордын Их Сургууль нь ELT хөтөлбөрөө дэлхийн өнцөг булан бүрийн сургууль, багш, суралцагчидад санал болгодог хамгийн шилдэг хөтөлбөртэй
  • ELT нь Oxford Quality Programme-д багтсан чанарын шаардлага хангасан 21-р зууны суралцагчдын хэрэгцээн дээр тулгуурласан олон стандарт бүхий заах арга зүйтэй цогц хөтөлбөр юм.
  • ELT хөтөлбөрийн зорилго нь бүх насны хүүхэд залууст Англи хэлний мэдлэгийг системтэйгээр олгож дэлхийн өнцөг булан бүрийн Англи хэлтэй  хүмүүстэй чөлөөтэй харилцаж, хүссэн мэдээллээ солилцох чадвартай болгоход оршдог.
  • ELT хөтөлбөр нь бага насны хүүхдүүдийн танин мэдэхүйн болон чөлөөт, бүтээлч сэтгэхүйг өдөөж, өөртөө мэдлэг бүтээх боломжыг олгосон орчин үеийн суралцахуйн үр дүнтэй арга барилыг ашигладаг.
    • Сурагч төвтэй сургалтын аргазүй
    • Багш хөгжлийн хөтөлбөр
    • Ном, сурах бичиг
    • Онлайн сургалтын систем
    • Хөндлөнгийн шалгалт гэсэн цогц хөтөлбөр юм.